НийгэмУрлаг спорт

Соёл, урлагийн мэдээллийн төв үйл ажиллагаагаа эхлүүллээ

Монголын соёл, урлагийн салбарт өрнөж буй бүхий л үйл явдлын мэдээ мэдээллийг эх сурвалжаас нь буюу уран бүтээлчид, урлаг, соёлын байгууллагуудаас нь авч цаг тухай бүрт нь нэг цэгээс олон сувгаар нийтэд мэдээлж ажиллах “Соёл, урлагийн мэдээллийн төв” үйл ажиллагаагаа 2020 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн албан ёсоор эхлүүллээ.“Соёл, урлагийн мэдээллийн төв” нь уран бүтээлчид болон урлаг, соёлын байгууллагуудад дараах төрлүүдийн үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ 2009 оноос эхлэн ажиллаж буй УРЛАГ.мн сайтаараа дамжуулан мэдээ мэдээллийг цаг тухай бүрт нь албан ёсны эх сурвалжтайгаар түгээж ажиллана. Тодруулбал дараах үндсэн үйл ажиллагааг эрхэлнэ. Үүнд: – ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ: /Урлагийн тоглолт, Киноны нээлт, Төслийн нээлт, Үйл ажиллагааны мэдээлэл зэрэг/- ХУРАЛ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, СУРГАЛТ:/Эрдэм шинжилгээний хурал, бүх төрлийн сургалт, семинар, хэлэлцүүлэг/- УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ, ҮЗЭСГЭЛЭН: /Уран бүтээлчдийн уулзалт, ажлын уулзалт, өдөрлөг, соёлын болон урлагийн үзэсгэлэн/“Соёл, урлагийн мэдээллийн төв” нь 10-20 хүний хурал, уулзалт болон 50-80 хүний багтаамжтай хэвлэлийн хурлын танхимтай бөгөөд орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Мөн олон улсын хурал, уулзалт, сургалт, зөвлөгөөн, семинарыг синхрони орчуулгатайгаар зохион байгуулна. Түүнчлэн зохион байгуулсан үйл ажиллагааны мэдээ мэдээллийг хамтран ажилладаг болон албан ёсны гэрээт хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан түгээж олон нийтэд хүргэх бөгөөд үйл ажиллагааны фото зураг, видео бичлэгийн файлыг хамтран ажиллагчдадаа хүлээлгэж өгөхийн зэрэгцээ 2 жилийн хугацаатай архивлаж ажиллана.Хаяг байршил: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн байрны А корпусХолбогдох дугаар: 77114147, 97004147, 89004147

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close