Байгаль орчинОнцлохОрон нутагШинэ мэдээ

Баянхонгор “ЭКО” аймаг болно

Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёлын санаачилгаар тус аймгийн ИТХ -ын дэргэдэх “Тогтвортой хөгжил – түншлэл” , “Шизүмон” Тогтвортой хөгжлийн нийгэмлэг хамтран “ECO BAYANHONGOR” төслийг хэрэглүүлж эхлээд байна.

Төслийн хүрээнд Япон болон бусад улс орнуудын туршлагад тулгуурлан тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн боловсролтой, хог хаягдлаа ангилан ялгадаг, амьдралын зөв хэв маягтай иргэн бэлтгэх сургалт, сурталчилгааг зохион байгуулж, нөлөөллийн ажил, зөвлөх үйлчилгээ явуулах юм.

Төслийн үр дүнд албан байгууллага, ААН, өрх айл бүр хогоо анхдагч эх үүсвэр дээр нь ангилдаг болох бөгөөд хог хаягдлын шинэ менежментийг нэвтрүүлэх юм байна. Мөн МУ-ын Засгийн газрын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030” аймгийн “Ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлж, Баянхонгор аймагт тулгамдаж буй асуудал болох цөлжилт, агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэхэд иргэн бүрийн хариуцлагатай оролцоог нэмэгдүүлэн ажиллахад уг төслийн гол зорилго нь оршиж байгаа ажээ. Уг ажлын эхлэл болгон “Тогтвортой хөгжлийн 17 зорилт” бүхий гэрэлт самбарыг автобусны буудлуудад байршуулсан байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close