БоловсролFocusШинэ мэдээ

Оюутнууд 10 сарын 1-5 нд дотуур байрандаа орно

Энэ жил оюутнуудыг дотуур байранд аравдугаар сарын 1-5-нд хүлээж авах аж. Цар тахалтай холбоотойгоор 2019-2020 оны  хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас эхлэн хичээлийг цахимаар явуулж, оюутны дотуур байран дахь хүүхдүүдийг байрнаас нь гаргасан. Харин энэ жилийн хичээлийн жилд есдүгээр сараас эхлэн цахимаар хичээллэж, аравдугаар сарын 5-наас танхимаар хичээллэнэ. Үүнтэй холбоотойгоор дотуур байранд орох хүсэлтэй оюутнуудыг аравдугаар сарын 1-5-нд хүлээж авах юм байна.

Түүнчлэн энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 150 мянга гаруй оюутан суралцах тооцоолол байгаа юм.  Одоогоор оюутны 51 дотуур байр 12 мянга орчим оюутныг хүлээн авах бэлтгэлээ хангажээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close