Орон нутагFocusШинэ мэдээ

Алба хаагчид мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэв

 Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор “Гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургууль”-ийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

 Энэ жилийн хувьд шинээр томилогдон ажиллаж байгаа залуу алба хаагчдад усанд сэлэх анхан шатны мэдлэг олгох, алба хаагчдын өмнөх мэдлэгийг бататгах, зорилгоор “Гэгээн” нууранд сургалт, дадлагаа хийлээ.

Дадлага, сургуулиар алба хаагчдад усанд сэлэх анхан шатны дасгал, усанд сэлэлтийн төрлийн талаар онолын мэдлэг олгож, Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид моторт завийг шалгах, жолоодох, аврах ажиллагаанд иргэнийг тээвэрлэх дадлагыг хийсэн юм гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

111-6rq34mre652motudkzgq3oo5br0w0nyc3yv3a7apcu8-1-6vzrcwg4risthdvvjquv6t9ibtypb9p073zqpehpydc.jpg

 Уншсан: 229

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close