БоловсролШинэ мэдээ

ОУАЭА-аас цахим сургалтууд зохион байгуулж байна

Олон улсын атомын энергийн агентлагаас цөмийн болон цацрагийн аюулгүй байдалтай холбоотой сэдвүүдээр анхан шатнаас гүнзгийрүүлсэн шат хүртэл цахим сургалтуудыг зохион байгуулж байна.

2016 оны 3 сард эхлүүлсэн тус цахим сургалтуудад цөмийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, цацрагийн хамгаалалт, эрчим хүчний тогтвортой хөгжил, цөмийн хэрэглээ гэсэн чиглэлээр 27000 гаруй оролцогч одоогоор хамрагдаад байна.

Тус сургалт нь интерактив (харилцан ажиллагаатай) болон мультимедиа (текст, график, дүрс, хөдөлгөөнт дүрс, видео, дуу, яриа зэрэг мэдээллийг дижиталчилсан нэгтгэл) бүрэлдэхүүнийг багтаасан мэргэжлийн сургалт бөгөөд зарим сургалтыг ОУАЭА-ийн албан ёсны хэлүүд дээр үзэх боломжтой.

Бүртгүүлсэн хэн бүхэнд нээлттэй, уг сургалтыг цөмийн шинжлэх ухаан, технологийн чиглэлээр сурч, ажиллаж байгаа хүмүүст зориулан боловсруулсан байдаг.

Сургалтын төгсгөлд бодит аюулт нөхцөл байдлын тулгарсан үеийн сценаритай ажиллуулах болон тест бөглүүлж 80 хувиас дээш зөв ажилласнаар ОУАЭА-ын сертификат авах боломжтой.

Энд дарж бүртгүүлнэ үү.

Эх сурвалж: https://www.iaea.org

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close