Сонгууль 2020Улс төрОнцлохШинэ мэдээ

2020.08.16-ны өдрөөс иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсооно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр 2020 оны аравдугаар сарын 15-нд болно. Тиймээс Сонгуулийн тухай хуульд заасны дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг 2020 оны наймдугаар сарын 16-ны өдрөөс зогсоох тухай УБЕГ-аас мэдээллээ.

Шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн санал авах өдрийн маргааш буюу аравдугаар сарын 16-ны өдөр сэргээнэ. Учир нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 24.1-т, Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ гэж заасан байдаг.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close