НийгэмОнцлохОрон нутагШинэ мэдээ

Осол их гардаг 50 хар цэгт анхны тусламжийн цэг байгуулж байна

Улсын хэмжээнд жилд дунджаар 500 орчим хүн ослын улмаас амь насаа алдаж байна. Зам тээврийн ослоор амиа алдсан хүний 50 хувь нь анхны тусламж авч амждаггүйн улмаас нас бардаг гэсэн судалгаа байдаг аж.

Тиймээс иргэдийн амь насыг авран хамгаалах зорилгоор Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Зам, тээврийн хөгжлийн яам, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний зөвлөлийн ажлын алба, Тээврийн цагдаагийн алба, Онцгой байдлын байгууллага, Монголын авто холбоотой хамтран улсын хэмжээнд “Анхны тусламжийн цэг” байгуулах иажлыг хийж эхлээд байна.

Эхний ээлжинд Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн зүгт зорчих чиглэл дагуу зам тээврийн осол их гардаг хэсгүүдэд “Анхны тусламжийн цэг”-ийг байгуулж, осолд өртсөн иргэдэд тусламж үзүүлэх мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ

Back to top button
Close