Нийгэм7 хоногНийслэл

Их тойруу, Бага тойруу орчмын замуудыг сонгон хөдөлгөөнд оролцоорой

“Ковид-19 цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургууль өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ өдөр Чингэлтэй дүүргийн хэмжээнд 08:00-18:00 цагийн хооронд хөл хорио тогтоож, дадлага сургуулилт хийхээр Төв шуудан – Баруун дөрвөн зам – Гэсэрийн уулзвар – Эх нялхас-Баянхошууны хөтөл – Халзангийн даваа – Сэлбэ гол дагуу Япон цогцолбор -7 буудал – 32-ын тойрог – Баянбүрдийн уулзвар – “Хүрд” компанийн уулзвар хэсгүүдийг хамарч хязгаарласан билээ.

УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр дадлага сургуулилтын талаар хэлэхдээ “Ковид-19 цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулилтын хүрээнд Чингэлтэй дүүргийн ард иргэд биднийг дэмжиж, маш сайн оролцлоо. Нийт иргэддээ талархал илэрхийлье. 18:00 цаг болсон учир дадлага сургуулилт, хөл хорионы хязгаарлалт дууслаа” гэлээ.

Чингэлтэй дүүргийн хөл хориог цуцалж, хэвийн байдалд шилжсэн ч Энхтайваны ѳргѳн чѳлѳѳ, Сѳүлийн гудамж, Нарны зам зэрэг газруудад автомашины ачаалал ихтэй байгаа тул Их тойруу, Бага тойруу, Залуучуудын гудамж зэрэг хойд хэсгийн замуудыг сонгож замын ачааллыг багасгах, мөн явган зорчигчид заавал гарц гарамтай хэсгээр зам гарахыг ТЦА-наас сэрэмжлүүлж байна.

Дашрамд дуулгахад, онц байдал зарлан, хөл хорио тогтоож иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан ч 300 гаруй иргэн шаардлагыг зөрчиж, сануулах арга хэмжээ авахуулсан байна.

Холбоотой мэдээ

Back to top button
Close