НийгэмЭнэ сардНийслэл

Мансууруулах бодисын төрлийн ургамал тээж явсан 7 зөрчлийг НМХГ-ын байцаагчид ирүүлжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүн байгууллага болж олон жил ажилласан. Энэ талаар НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун:

“Өнгөрсөн онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтарч ажиллаж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчсөн осол, гэмтлийг 40 хувиар, нийтийн эзэмшлийн зам талбайн зорчих хэсгийн аюулгүй байдлыг зөрчсөн зөрчлийг 27 хувиар бууруулж ажилласан.

Мөн хар тамхитай тэмцэх асуудлын хүрээнд мансууруулах бодисын төрлийн ургамал тээж явсан 7 зөрчлийг НМХГ-ын байцаагчид ирүүлж, ЕБС-ийн 1000 гаруй сурагчдад сургалт зохион байгуулж, мэдлэг олгосон.

Улаанбаатар хот руу нэвтрэх 8 товчоонд хяналт шалгалт тогтмол хийж, хууль бусаар тээвэрлэж явсан 300 орчим тонн нүүрсийг улсын орлого болгосон” гэлээ.

Одоогоор 500 гаруй байцаагч 38 чиглэлээр хяналт тавьж ажиллаж байгаа юм байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулууны ярилцлагаас хүлээн авна уу.

Холбоотой мэдээ

Back to top button
Close