Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг

Орхон аймагт 320 гаруй иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгч байна

Төрийн албаны ерөнхий шалгалт улс орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Шалгалтад 320 гаруй хүн бүртгүүлж 65, 65-аар таван ээлжээр шалгалтаа өгч байна. Манай аймагт Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Д.Соёлчхүүгийн тушаалаар томилогдсон ажлын хэсэг шалгалтыг зохион байгуулж байна. Мөн БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, Төрийн албаны зөвлөлийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх салбар зөвлөлийн гишүүн Г.Бадамдулам хяналт тавьж байна.

Шалгалтын даалгавар хүн тус бүрт өөр буюу цахим программын санамсаргүй сонголтын зарчмаар сонгогдсон байна. Тус шалгалт нь ерөнхий мэдлэг, дүн шинжилгээ хийх чадвар, монгол, хэл бичгийн шалгалт гэсэн гурван агуулгаас бүрджээ. Шалгалтад тэнцсэн иргэд төрийн албаны нөөцөд бүртгэгдэнэ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close