Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг

Өндөр хүчин чадалтай цас цэвэрлэх машиныг Хот тохижуулах газарт хүлээлгэн өглөө

Орхон аймгийн гадаад харилцааны бодлогын хүрээнд Япон Улсын Токамчи хотын удирдлагууд олон үйлдэлт, өндөр хүчин чадалтай цас цэвэрлэх машиныг Хот тохижуулах газарт хүлээлгэн өглөө.

Энэ үеэр Хот тохижуулах газрын дарга Д.Оюунбаяр хэлэхдээ, “Манай байгууллагад хүлээлгэн өгсөн цасны машиныг Токамчи хотоос үнэ төлбөргүй өгсөн. Мөн Японы “Өвсний үндэс” хөтөлбөрөөс Монгол хүртэлх тээвэрлэлтийн зардлыг гаргасан. Цагт 40 км-ийн хурдтайгаар цасыг цэвэрлээд комбайн шиг хаядаг. Үүнийг ашигласнаар манай байгууллагын бүтээмж нэмэгдэх болно” гэлээ.

Хот тохижуулах газар өглөө таван цагаас цэвэрлэгээ, үйлчилгээндээ гардаг. Нийт 250 ажилчны 112 нь гудамж, талбайг цэвэрлэж цас орвол давс, хайрга цацах ажлыг хийдэг байна. Цасны машинтай болсноор хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж шуурхай ажиллах боломжтой болж байгаа юм. Ташрамд дурдахад, Орхон аймгийн ЗДТГ 2016 оноос гадаад харилцаагаа өргөжүүлсний дүнд Японы Токамачи хотоос цас цэвэрлэгээний машиныг үнэ төлбөргүй аваад байна.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close