Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг

Орхон аймагт ажилгүйдлийн түвшин 9.7 хувиар буурчээ

Орхон аймагт сүүлийн гурван жилд хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлсэний дүнд ажилгүйдлийн түвшин 2018 онд 9.7 хувиар буурсан байна. Тодруулбал, 2016 онд 22.4 хувьтай байсан бол 2018 онд 12.7 хувь болжээ. Энэ нь аймгийн ЗДТГ-аас “Эрдэнэтчүүд, эрдэнэтчүүдээ хайртай- Нэг өрх, нэг ажлын байр” дэд хөтөлбөр болон ХХҮГ-аас хэрэгжүүлж буй ажлын байрыг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөр, шинээр байгуулсан сургууль, цэцэрлэг, үйлдвэрийн газруудтай холбоотой юм. Тухайлбал, 2016 оноос хойш Орхон аймагт хоёр сургууль, хоёр цэцэрлэг, дотуур байр ашиглалтад орж боловсролын салбарт л гэхэд 100 гаруй хүн ажлын байртай болжээ.

Мөн “Эрдэнэт ШУТП”–аас хэрэгжүүлж буй хүүгүй, барьцаагүй эргэн төлөх нөхцөлтэйгээр иргэн, аж ахуйн нэгжид олгосон санхүүгийн дэмжлэгийн үр дүнд ажлын байраа хадгалах, шинээр ажилтан авах, шинэ ажлын байр бий болгох зэрэг олон давуу тал бий болжээ. Тодруулбал, 19 иргэн аж ахуйн нэгжид тус бүр хоёр сая, бээлий болон дизель түлшний үйлдвэрт 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Түүнчлэн, нэг өрхөөс нэг иргэнийг ажлын байраар хангах зорилтын хүрээнд 2017 оноос хойш 3234 иргэнийг байнгын болон түр ажлын байраар хангажээ. Энэ мэтчилэн Орхон аймгийн засаг, захиргаанаас ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, зохион байгуулалтын дүнд ажилгүйдлийн түвшин буурч байгааг мэргэжлийн байгууллагаас онцолж байна.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close