Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг

Орхон аймагт хэрэгжиж буй олон улсын төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл хийв

Өнөөдрийн байдлаар Орхон аймагт НҮБ, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк/ЕСБХБ/, Дэлхийн банк, Германы хамтын ажиллагааны GIZ байгууллагын төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна.

Олон улсын төсөл хөтөлбөрийг аймаг, орон нутагтаа татах, түүнийг хөгжил, бүтээн байгуулалтад ашиглах зорилгоор 2017, 2019 онд “Эдийн засгийн олон улсын форум”–ыг зохион байгуулсны үр дүнд НҮБ-аас 120 мянга, ЕСБХБ-аас 14 сая ам.долларын санхүүжилт авахаар болсон. Тухайлбал, НҮБ-аас хэрэгжүүлж буй 120 мянган ам.долларын 80 мянган доллар нь хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн гэр хорооллын айл өрхүүдийн жорлонг эко болгох, 40 мянган ам.долларыг залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх, чадавхжуулахад зарцуулж байна.

Харин ЕСБХБ-аас санхүүжүүлэхээр болсон 14 сая ам. долларыг гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох, үерийн далан байгуулахад зарцуулна хэмээн аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал хэллээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close