НийгэмЭнэ сардФото сурвалжлага

“Тэргэнцэртэй гоо бүсгүй” уралдааны ялагчаар Б.Лхамсүрэн тодорлоо

Эмэгтэйчүүдийн “Бриллиант клуб” ТББ-аас санаачлан зохион байгуулсан “Тэргэнцэртэй гоо бүсгүй” үндэсний II уралдааны үндэсний ялагчаар Орхон аймгаас оролцсон Б.Лхамсүрэн тодорлоо. Тэрбээр Франц улсад зохион байгуулагдах “Дэлхийн тэргэнцэртэй гоо бүсгүй” шалгаруулах олон улсын уралдаанд оролцох эрх болон мөнгөн шагналын эзэн болсон юм.

Энэ удаагийн уралдаанд 24-35 насны нийт 20 гаруй тэргэнцэртэй бүсгүй оролцож, шилдэг 10 мисс тэргүүн титмийн төлөө өрсөлдсөн бөгөөд Ерөнхий шүүгчээр Ардын жүжигчин Н.Сувд, Топ модель, загвар өмсөгч Э.Энхболд, Д.Пүрэвсүрэн нар ажиллав.

Дашрамд дуулгахад, Монгол Улсын хэмжээнд 108.071 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэгдсэний 70 гаруй хувь нь олдмол шалтгааны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон гэх судалгаа байдаг. Сүүлийн гурван жилийн статистик мэдээллээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүйсээр нь авч үзвэл 2016 онд 45.2 хувь нь эмэгтэйчүүд, 2017 онд 46.3 хувь, 2018 онд 46.039 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ажээ.

 

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close