Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмЭнэ сардОрон нутаг

70 иргэнд гэр олгов

Орхон аймагт сүүлийн жилүүдэд хүн амын механик өсөлт эрчимтэй нэмэгдэж, тэр хэрээр Орхон аймгийн ЗДТГ-т гэр хүссэн иргэдийн өргөдөл ихээр ирэх болсон аж.  Гэр хүссэн иргэдэд гэр олгохдоо Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Аймгийн Засаг даргын 2008 онд баталсан “Журам батлах тухай” 67 дугаар захирамжийг тус тус үндэслэж байна.

Ингэхдээ баг, сумдын амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлын шийдвэрийг харгалзан үздэг. Түүнчлэн амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүд, аймгийн ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг гэр хүссэн иргэдийн амьдрал ахуйг газар дээр нь судлаж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн гэр олгох эсэхийг шийдвэрлэдэг.

2019 оны төсөвт 220 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд түүгээр 80 орчим гэр худалдан авч орон гэр хүссэн 70 иргэнд ийнхүү гэрийг нь гардуулан өглөө.

Ихэвчлэн байгалийн гамшигт гэр орон нь өртсөн, асран хамгаалах ах, дүү төрөл садангүй, хөдөлмөрийн чадвараа алдсан, нэн ядуу, 16-аас доош насны 3 буюу түүнээс дээш хүүхэдтэй, төрийн албанд ажилладаг бага насны хүүхэдтэй амьдралын боломж бололцоо тааруу, өөрийн гэсэн орон гэргүй, бага насны хүүхдүүдтэй залуу гэр бүл, сүүлийн 5 жилд Орхон аймагт тогтвор суурьшилтай амьдарсан хүмүүст олгодог.

Сүүлийн гурван жилд буюу 2016 онд 161 өрхөд, 2017 онд 172 өрхөд, 2018 онд 80 өрхөд, 2019 оны 11 сарын байдлаар мөн 80 өрхөд гэр олгосон бөгөөд нийт 500 шахам өрхөд өргөдлийн дагуу шийдвэрлэн, өөрийн гэсэн гэр оронтой болгоод байна.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close