НийгэмЭнэ сардФото сурвалжлага

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулав

Монгол Улсын Шадар сайдын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/96 дугаар тушаалын дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгаас хамгаалах сурталчилгааны улсын албаны Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг МҮОНРТ дээр өнөөдөр зохион байгууллаа. Гамшгаас хамгаалах сурталчилгааны улсын албаны гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг үнэлж дүгнэх, мэдлэг, дадлагыг дээшлүүлэх зорилготой тус бэлэн байдлын үзлэгийг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн зохион байгуулсан юм.

Бэлэн байдлын үзлэг, шалгалтаар Сурталчилгааны улсын албаны гамшгаас хамгаалах төлөвлөгөө, түүний хэрэгжилт, үүсэж болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гамшгаас хамгаалах улсын алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах мэдлэг чадвар, бэлтгэл бэлэн байдал болоод ослын үед ажиллах техник хэрэгслийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавх зэргийг шалгаж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллав. Мөн гал унтраах тархалтын сургуулилтыг зохион байгуулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close