Дуу хөгжимУрлаг спортФото сурвалжлага

“Virtuoso Gala Concert” буюу Сонгодог урлагийн шинэ үеийнхэн

Монголын сонгодог урлагийн салбарт өөрийн гэсэн байр суурийг эзэлж 2018, 2019 онд эх орондоо болон гадаадын нэр хүндтэй тайзнаа амжилттай дуулж, хөгжимдсөн уран бүтээлчид, өсвөрийн хөгжимчид, залуу сопрано хоолойтнууд дэлхийн сонгодог болон Монголын хөгжмийн зохиолчийн бүтээлийг уран чадварлаг тоглож, дуулж, үзэгч, сонсогчдыг сонгодог болон үндэсний хөгжмийн сэтгэл хоргодом ертөнцөөр аялуулсан “Virtuoso Gala Concert-2019” тоглолт энэ сарын 15-нд Улсын филармонийн концертын танхимд зохиогдсон юм.

17 жил уламжлал болгон зохиогдож буй тус тоглолтод

Б.Насанжаргал 7 настай. МУК-ийн хийлийн ангийн сурагч.

З.Амин-Эрдэнэ 8 настай. МУК-ийн төгөлдөр хуурын ангийн сурагч

Э.Эмүжин Өсвөрийн хийлч. МУК-ийн 9 дүгээр ангийн сурагч

Э.Энхманлай Залуу төгөлдөр хуурч. МУК-ийн I курсийн оюутан

О.Төмөрхуяг Морин хуурч. Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин

Ч.Ану Сопрано. МУК-ийн төгсөгч

Т.Бат-Үжин Сопрано. МУК-ийн магистрант

Цохивор хөгжмийн квартет. ДБЭТ, ҮУИТ, МУК-ийн хөгжимчид:

С.Хүлэгбаатар, Э.Түвшинсайхан, О.Билгүүн, Т.Хастөр

Ж.Доржсүрэн Виолончельч. Улсын филармонийн симфони оркестрын хөгжимчин

Модон үлээвэр хөгжмийн квинтет. Улсын филармонийн хөгжимчид:

Б.Энхтуул, О.Тэргэл, Б.Дарханбаатар, Х.Тунгалаг, Б.Бат-Эрдэнэ

Б.Уранзолбоо Меццо сопрано. ДБЭТ-ын гоцлол дуучин

Н.Жүрмэддорж Эвэр бүрээч. ҮУИТ-ын гоцлол хөгжимчин

Б.Монголхүү Баритон. Дуурийн гоцлооч  нар оролцсон юм.

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close