НийгэмХууль эрх зүйУлс төр

“Жаст”-ын Ш.Батхүүд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 7-нд болно

“Жаст”-ын Ш.Батхүүд холбогдох хэргийн шүүх хурал Улсын Дээд шүүхэд ирэх Даваа гаригт буюу 2019 аравдугаар сарын 7-нд хэлэлцэх юм байна.

“Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африк дахь “Стандарт” банкинд барьцаалж, их хэмжээний зээл авсан хэрэгээр шалгагдаж буй “Жаст” группийн захирал Ш.Батхүү, үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг нарт холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газраас шүүхэд шилжүүлсэн. Ш.Батхүүд УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2013 оны наймдугаар сарын 15-нд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банктай 2009-2010 онд зээлийн гэрээ байгуулж, 2012 он хүртэлх хугацаанд  нийтдээ 160.1 гаруй сая ам.долларын зээл авсан байдаг. Үүнийгээ хугацаанд нь төлж чадаагүй учраас “Стандарт” банк Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд хандаж, “Эрдэнэт” үйлдвэрээс 86.95 сая ам.долларыг нэхэмжилсэн байдаг.

“Стандарт” банкны өрийг барагдуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргаж, 40 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдэлийн сангаас гаргаж банкны өрийг барагдуулсан юм.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close