УИХНийгэмУлс төр

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ.  Энэ удаагийн намрын чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг намрын чуулганы хугацаанд багтаан эцэслэн шийдвэрлэхийг парламентад суудалтай намуудад хандан уриаллаа. Тэрээр “Долоо дахь удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа өндөрлөхөд ердөө хоёр ээлжит чуулган үлдэж байна. Энэ чуулганы дараа 2020 оны хаврын ээлжит чуулган бий. Тиймээс өнгөрсөн гурван жилийн үйл ажиллагаандаа үнэлэлт, дүгнэлт  өгөх, дутуугаа гүйцээх, хүлээлт үүсгэсэн зайлшгүй чухал асуудлуудыг хойшлуулашгүй хэрэгжүүлэх үүрэг хариуцлага та бидэнд оногдож байна. Энэ хэрээр УИХ-ын намрын чуулган шахуу хуваарьтай өндөр ачаалалтай ажиллана. 20 жил судалж, 10 жил хэлэлцсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол төр, нийгмийг цэгцлэх гэсэн үе үеийн парламентчдын хамтын бүтээл болох учиртай. Мөн энэ удаагийн чуулганаар Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулна. Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхдээ өөрийн харьяалагддаг намын ялалт, өөрийн сонгогдох боломжийг харж бус нийт эрх ашиг, ирээдүйн хувь заяаг эрхэм болгож хандахыг уриалж байна” гэлээ.

 

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close