Нийгэм

Аврах, гал түймэр унтраах зориулалтын 71 техник нийлүүлнэ

Засгийн газрын 2018 оны аравдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.   Тэгвэл тус төслийг УИХ-ын 2019 оны есдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар гишүүдийн 56.4 хувийн саналаар дэмжээд байна.

Төслийн хүрээнд нийт 15.4 сая евро буюу 46.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий аврах, гал түймэр унтраах зориулалтын 71 нэгж, техник нийлүүлнэ.

Ингэснээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Гал түймэр унтраах, аврах ангиудад MNS 6412:2013 стандартын дагуу гал унтраах зориулалтын автомашины хангалт 14.4 хувиар нэмэгдэнэ гэх мэдээллийг Онцгой Байдлын Ерөнхий Газраас өглөө.

 

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close