Нийслэл

Төвлөрсөн дулаан хангамж хариуцсан аж ахуйн нэгжүүдэд хяналт, шалгалт хийнэ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Эрчим хүчний зохицуулах хорооны даргын хамтарсан 2019 оны 09 сарын 17-ний өдрийн А/129-А/279 дугаар тушаалаар Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын үйл ажиллагааг хуульд нийцүүлэх, бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх асуудлыг шалгаж дүгнэлт гаргах, санал боловсруулах чиг үүрэг бүхий 21 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан билээ.

Дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй “Ганманлай” ХХК, “Дэнж хотхон” ХХК, “Дай цэцэн” ХХК, “Тунамал арвижах өргөө” ХХК, “Комфорт таун инвест” ХХК, “Ди Ди прогресс” ХХК, “Нэмэх түвшин” ХХК, “Хан-Уул өргөө” ХХК, “Цэцэнбээс” ХХК-иудад энэ сарын 23-наас ирэх сарын 07-ны өдрийн хооронд “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл”, “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар”, “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар”, “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар”, “Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар”, “Нийслэлийн цагдаагийн газар”, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ хамтран дараах асуудлыг газар дээр нь шалгаж холбогдох арга хэмжээг авч ажиллах юм.

Ажлын хэсэг өнөөдөр эхний хурлаа хийж цаашид ажиллах нарийвчилсан төлөвлөгөө, хяналт шалгалт явуулах хуваарь болон бүрэлдэхүүнийг хуваарилах зэрэг асуудлуудыг хэлэлцэж байгаа аж.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close