Эдийн засаг

6 кг алт хил нэвтрүүлэхийг завджээ

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр иргэн “О”, “М” нар нь гадуур болон дотуур хувцсандаа нийт 6 ширхэг 6 килограмм 40 граммын жинтэй алт нууж Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор хил нэвтрэх гэж байхад нь илрүүлэн хураан авч шалгалтын ажиллагааг явуулж байна.

2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Монгол банкны ханшаар 1 кг алт нь 129,928,000 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд нийт 775,000,000 төгрөгийн алтыг ийнхүү хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг таслан зогсоосон байна.

 Share
0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close