Тодруулбал, тус дүүргийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст “Манай нөхөр гаднаас хутгалуулчихсан орж ирлээ” гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчид хэргийн газар очиж шалгахад, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух иргэн Н гэгч эрэгтэй архидан согтуурсан үедээ зүс таних иргэнтэй маргалдан улмаар архины шилний хагархайгаар хүзүү тус газарт нь зүсжээ. Тэрээр үүнийхээ дараа гэртээ орж хутга аван гарч гудамжинд явж байсан 4 иргэнийг ямар ч шалтгаангүйгээр хутгалж гэмтэл учруулсныг шуурхай эрэн сурвалжлан илрүүлэн ажилласан байна.