НийгэмХууль эрх зүйНийслэл

Дөрвөн иргэнийг шалтгаангүй хутгалж, гэмтээжээ

Сонгинохайрхан дүүрэгт энэ сарын 11-нд 16.00 цагийн орчимд архидан согтуурсан этгээд олон хүн хутгалсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст “Манай нөхөр гаднаас хутгалуулчихсан орж ирлээ” гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчид хэргийн газар очиж шалгахад, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух иргэн Н гэгч эрэгтэй архидан согтуурсан үедээ зүс таних иргэнтэй маргалдан улмаар архины шилний хагархайгаар хүзүү тус газарт нь зүсжээ. Тэрээр үүнийхээ дараа гэртээ орж хутга аван гарч гудамжинд явж байсан 4 иргэнийг ямар ч шалтгаангүйгээр хутгалж гэмтэл учруулсныг шуурхай эрэн сурвалжлан илрүүлэн ажилласан байна.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close