Орон нутагЗасгийн газарБайгаль орчинНийгэмБайгаль орчинОнцлох

Ноён уулыг улсын тусгай хамгаалалттай дархан газар болгох шийдвэрийг гаргалаа

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Ноён” уул орчмын газрыг улсын дархан цаазат тусгай хамгаалалтад авч ангилал ахиулах шийдвэр гаргасан талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. Тус  мэдээлийн үеэр  БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Ноён уулыг тойрсон асуудал маш олон жил яригдсан. 1995 оны 21600 га газрыг тусгай хамгаалалтад авсан байдаг ч 12 лиценз олгогдсон. Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Ноён уул орчимд олгосон тусгай зөвшөөрлийн олголт болон ашиглалтад шалгалт хийж, Пурам, Гацуурт, Сентерра гоулд гэсэн 5 аж ахуйн нэгжид нийт 12 тусгай зөвшөөрөл олгосон байна. Хууль зөрчсөн этгээдийг холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна. Улсад их хэмжээний татвар төлсөн гэж ярьдгаа уул уурхайн компаниуд болих хэрэгтэй. Байгальд учруулсан хохирол төлсөн татвараас нь их байна гэж хэзээ ч байх ёсгүй” гэдгийг онцолж байв. “Ноён” уулыг дархан цаазат, тусгай хамгаалалттай газрын ангилалд авах тухай шийдвэр өнөөдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэх юм.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close