Кино урлагВидеоЭнэ сардУрлаг спортЧөлөөт цаг

“Тэсийн Голын Монголчууд” кино олон улсын кино фестивальд шалгарлаа

Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо, Тэгт Тойрог кино компанийн хамтран бүтээсэн Тэсийн Голын Монголчууд кино олон улсын кино фестивальд шалгарлаа. Тодруулбал, Дэлхийн олон улс орнуудын мал маллагаа, мал аж ахуй эрхлэх амьдралын хэв маягийг олон нийтэд таниулах зорилготой “Perspectives on pastoralism” буюу “Мал аж ахуйн чиг хандлага” нэртэй олон улсын кино фестивальд Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо, Тэгт Тойрог Кино компанийн бүтээн олны хүртээл болгосон “Тэсийн Голын Монголчууд” кино шалгарчээ.

Тус кино фестивальд дэлхийн олон орны чадварлаг уран бүтээлчдийн баримтат болон түүхэн төрлийн олон кино өрсөлдсөнөөс Тэсийн Голын Монголчууд киноны зураг авалтыг “маш өндөр төвшинд хийсэн” хэмээн шүүгчид онцолсон байна.

Фестивалиас шалгарсан кинонуудыг зохион байгуулагчид Герман болон Бельги улсад зохион байгуулагдах Мал Аж Ахуйн олон улсын үйл ажиллагааны үеэр олон нийтэд таниулж, киноны талаарх мэдээллийг оролцогчдод хүргэх юм.

“Тэсийн Голын Монголчууд” кинонд “Тэсийн гол нь Булнайн нуруунаас эх авч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-уул, Завхан аймгийн Баянтэс, Тэс, Увс аймгийн Баруунтуруун, Тэс сумд, Монгол, Оросын нутгийг дамжин урссаар Увс нуурт цутгадаг. Голын сав нутгаар хотгойд, халх, баяд ястан болох Тэсийн голынхон аж төрөн суудаг бөгөөд нутгийн иргэдийн бурхнаас заяасан сайхан нутагтаа аз жаргалтай амьдран сууж ирсэн. Нэг голын уснаас ундаалж байгаа нутгийн уугуул малчдын амьжиргаа, аж амьдралын хэв маяг, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж ирсэн уламжлалт ёс заншил, бэлчээрээ нүүдэл сэлгээтэй даац багтаамжид тохируулан мал аж ахуйгаа адгуулан ирсэн уламжлалыг Тэсийн голын эхэн, дунд, адагт амьдран буй гурван айлаар жишиж харьцуулан харуулсан” билээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

8 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 Жил

Монгол минь бүхий л талаараа ТЭС -ч үлдээрэй гэж хэлэх өвгөдийн захиас адил Эх дэлхийн сүүлчийн амар амгалан нүүдэлчин ахуйн амьдралыг үзүүлсэн сайхан кино болжээ. Улам сайхан уран бүтээлүүдийг хийж,… Цааш унших

зочин
зочин
4 Жил

тэгт тойрог компани сайхан кино хийдэг хамт олон шүү дүү нартаа уранбүтээлийн амжилт хүсье

Зочин
Зочин
4 Жил

Vneheer saihan uran bvteel boljee ilvv ih amjiltiig hvsie

Зочин
Зочин
4 Жил

DUND HESGIINH NI HAANA BAIGAA UM BE. ZAVKHANI TES BAYANTES ER NI ORSON UMUU

Зочин
Зочин
Reply to  Зочин
4 Жил

hamgin ehnii hesegt garsan

Зочин
Зочин
4 Жил

ZAVKHAN AIMGIIN HESGIIG BARAG ORUULAAGUI SUULD NI TSEEHEN MINUT ORUULSAN BAINA. TESIIN GOLIIN GECHIHEED TENTSUUHEN HEMJEETEI ORUULSAN BOL ILUU ZUVUUR TUSGAH BAISAN . TER TALAARAA DUTMAG BOLJEE. DUND HESGIINHNII ONTSLOGIIG… Цааш унших

Зочин
Зочин
4 Жил

niited khezee gargah yum bol.

Оюунаа
Оюунаа
4 Жил

Сайхан мэдээ байна.Энэ баримтат киног бүтээсэн баг хамт олонд баяр хүргэе.Ээжий минь тѳрж ѳссѳн Завхан аймгийн Баянтэс сум Булнайн нуруу гэж бичигдсэнийг хараад ѳѳрийн эрхгүй баярлалаа.Заавал үзнээ.

Back to top button
8
0
Would love your thoughts, please comment.x
Close