Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг

Багийн төвийн цогцолборын баригдаж байна

Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, албаны хүмүүсийн хамт энэ жил хотын хэмжээнд хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж байна.

Тэрээр Эрдэнэ багт баригдаж буй багийн төвийн цогцолборын барилгын ажлын явцтай танилцлаа. Уг ажил нь долоо хоногийн өмнө эхэлсэн бөгөөд гүйцэтгэгчээр нь “Рино инженеринг” ХХК шалгарчээ. Одоогоор газар шорооны ажил дуусаж,  суурийн ажилдаа ороход бэлэн болоод буйгаа тус компанийн инженер хэллээ.  Эрдэнэ багт баригдаж байгаа багийн төвийн цогцолборын барилга нь улсын төсвийн 2 тэрбум төгрөгийн өртгөөр баригдана. Үүнээс энэ жил 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн. Үлдэгдэл хөрөнгийг ирэх жилийн төсөвт суулгах бөгөөд 2020 оны 4-р сарын 28-нд ашиглалтад хүлээж авах ёстой.
Энэхүү барилга нь зоорийн давхартайгаа нийлээд 6 давхар, краказан технологиор баригдана. Орхон аймгийн засаг захиргаанаас иргэдэд төрийн үйлчилгээг түргэн, шуурхай, чирэгдэлгүй хүргэх үүднээс Эрдэнэ багаас гадна Баянцагаан, Говил багт багийн төвийн цогцолборын барилгыг барьж байна.
0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close