Тамирчдын амжилтЭнэ сардУрлаг спорт

Орхон аймгийн баяр наадамд О.Мөнх-Эрдэнэ түрүүлэв

Үндэсний их баяр наадам, Монголын тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Орхон аймгийн баяр наадамд хүчит 256 бөх зодоглож Архангай аймгийн харьяат О.Мөнх-Эрдэнэ түрүүлж аймгийн арслан цол хүртлээ. Тэрээр урьд нь цэргийн харцага цолтой байсан юм. Тэгвэл Завхан аймгийн харьяат  аймгийн арслан Б.Уртбаяр үзүүрлэж чимэг нэмлээ. Б.Уртбаяр нь 2015 онд Орхон аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цолыг хүртэж байсан.

Орхон аймгийн харьяат аймгийн цогт харцага Ө.Батсуурь, Говь-Алтай аймгийн харьяат аймгийн заан Д.Золбаяр нар шөвгөрлөө.  Түүнээс гадна Орхон аймгийн баяр наадамд 5 давж шөвгөрсөн 3 бөх аймгийн начин цол хүртлээ. Тодруулбал, Булган аймгийн харьяат Б.Хашчулуун, Архангай аймгийн харьяат М.Мөрөнчулуун, Орхон аймгийн харьяат С.Эрдэнэтогтох нар шинээр аймгийн начин болсон юм.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close