Тамирчдын амжилтЭнэ сардУрлаг спорт

Орхон аймгийн хоёр харваач Мэргэн цол хүртлээ

Үндэсний их баяр наадам, Монголын тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Орхон аймгийн баяр наадмын Үндэсний сурын харвааны тэргүүн байрыг Завхан аймгийн уугуул Ц.Ганхуяг эзэлж “Аймгийн мэргэн” цол хүртлээ. Үндэсний сурын харвааны 2-р байрыг Баян-Өлгий аймгийн уугуул н.Эрдэнэ-Очир, 3-р байрыг Баянхонгор аймгийн уугуул Б.Баасанжав нар тус тус эзэлсэн байна.

Үндэсний сурын харвааны эмэгтэйчүүдийн төрөлд Архангай аймгийн уугуул А.Нандин-Эрдэнэ түрүүлж “Аймгийн мэргэн” цолыг мөн хүртсэн юм. Эмэгтэйчүүдийн төрлийн 2-р байранд Булган аймгийн уугуул Л.Мөнгөнзаяа, 3-р байранд Увс аймгийн уугуул П.Лхамсүрэн нар оржээ:

ШАГАЙН ХАРВААЧДААС 6 ХҮН АЙМГИЙН ГОЦ МЭРГЭН ЦОЛ ХҮРТЭВ

Орхон аймгийн баяр наадмын шагайн харваанд 14 багийн 126 харваач оролцлоо. Үүнээс  3 нь Монгол Улсын гарамгай мэргэн, 2 нь Улсын хошой мэргэн, 2 нь  Улсын мэргэн цолтон байлаа. Цуваа харвааны төрөлд аймгийн гоц мэргэн Г.Нэмэхбаяр 20 сумнаас 20 онож түрүүлжээ. 2-р байранд н.Уугантөмөр, 3-р байрыг аймгийн гоц мэргэн Т.Аюуш нар шалгарлаа.

Түүнээс гадна шагайн харваанд нэр бүхий 6 харваач 5 удаа шөвгөрч аймгийн гоц мэргэн цолны болзлыг хангасан юм. Дээрх харваачдыг дурдвал, П.Отгонжаргал, О.Бямбажаргал, С.Мөнх-Очир, Ч.Цогт-Ирээдүй, Н.Батжаргал, Н.Ганпүрэв нар юм. Мөн багийн харвааны төрөлд “Эрдэнэт Ус” ДТС ОНӨХК-ийн баг тэргүүлсэн байна.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close