Орон нутагОрон нутагОрон нутагНийгэмОрон нутаг

Төрийн албаны зөвлөлийн Ажлын хэсэг Орхон аймагт ажиллав

Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 46 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2019 оны зургадугаар сарын 09-21-ний өдрүүдэд хөдөө орон нутагт ажиллаж байгаа билээ.

Энэхүү ажлын хэсгийн зорилго нь орон нутаг дахь төрийн захиргааны байгууллага, Салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, Төрийн албаны тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, Төрийн албаны тухай хууль, дагалдан гарсан журам, дүрэм, зааврыг төрийн албан хаагчдад сурталчилан таниулах, “Монгол Улсад мэргэжлийн иргэн, төвтэй төрийн албыг төлөвшүүлэх” нь төслийн хүрээнд орон нутагт сургалт зохион байгуулж яваа юм.

Энэ удаа Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарсайхан, Төрийн албаны зөвлөлийн мэргэжилтэн Г.Нансалмаа, Төрийн албаны зөвлөлийн референт М.Алтанбагана нарын ажлын хэсэг манай аймагт өнөөдрөөс эхлэн ажиллаж байна.  “Уурхайчин” соёлын ордонд нутгийн захиргааны байгууллагуудын дарга, ажилтан, алба хаагч нарт “Төрийн албаны шинэчлэл, бодлогын үзэл баримтлал”-ын талаарх сургалт эхэллээ. Тус арга хэмжээг нээж Орхон аймгийн ЗДТГ-ын дарга, Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Д.Соёлчхүү үг хэлэв.

Тус сургалтын хүрээнд “Төрийн албаны шинэчлэл”, “Төрийн албаны тусгай шалгалт”, “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам”, “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ”, “Сахилгын шийтгэл ноогдуулах, түүнд гомдол гаргах эрх зүйн зохицуулалт” болон бусад сэдвүүдээр ярилцаж байна. Монгол улсын төрийн албаны Завлөлийн ажлын хэсэг иргэдээс судалгаа авах, зарим нэг төрийн байгууллагуудаар орж ажиллах юм.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close