Гадаад харилцааЭнэ сардЭдийн засаг

Аялал жуулчлалын салбарт хүний нөөцийг чадавхижуулах төсөл хэрэгжинэ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Аялал жуулчлалын байгууллага /КТО/-тай “Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хэлэлцээрийг байгууллаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам Бүгд Найрамдах Солонгос Улсын Аялал жуулчлалын байгууллага /КТО/-тай хамтран “Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2019-2020 онуудад хэрэгжүүлнэ.

Энэхүү төслийн санхүүжилт нь 564 сая солонгос вон байх бөгөөд төслийн хүрээнд Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах, тус мастер төлөвлөгөөнд үндэслэн сургалтын хөтөлбөр боловсруулах, боловсруулсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх туршилтын сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

Тус төслийг хэрэгжүүлснээр аялал жуулчлалын салбарын ажиллах хүчнийг (зочид буудлын ажилтан, хөтөч-тайлбарлагч болон бусад) бэлтгэх, мэргэжлийн боловсрол олгох олон улсын чанарын стандартад нийцсэн, шат дараалалтай систем бий болох юм. Улмаар Монгол Улсыг зорин ирэх гадаадын жуулчдад чанартай үйлчилгээг үзүүлж, жуулчдыг сэтгэл ханамжтай буцаахад нэг шат ахих юм.

Төслийн хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын аялал жуулчлал, зочлохуйн үйлчилгээний салбарын мэргэжилтнүүд Монгол улсад томилогдон ажиллаж 2020-2025 онд 5 жилийн хугацаанд хэрэгжих салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн мастер төлөвлөгөө, сургалтын хөтөлбөрийг боловсруулах юм.

Энэхүү төсөл нь Монгол Улсын Засгийн газраас баталсан Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн зорилтыг хангахад чухал ач холбогдолтой бөгөөд Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close