Тамирчдын амжилтОрон нутагтЭнэ сардУрлаг спорт
“Хүүхдийн спортын наадам”-д 23400 тамирчин оролцжээ
2018 онд Засгийн газраас тогтоол гаргаж “Хүүхдийн спортын IV наадам”-ыг зохион байгуулахаар болсон. Тиймээс уг наадмыг аймгийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийг Засаг даргын захирамжийн дагуу байгуулсан юм. Дээрх ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг хэлэлцлээ.
Орхон аймгийн хэмжээнд “Хүүхдийн спортын IV наадам”-ын I шатны тэмцээнийг спортын 16 төрлөөр зохион байгуулж, ЕБ-ын 24 сургуулийн 23400 гаруй тамирчин оролцсон байна. Үүнээс шигшээ тэмцээнд оролцох эрхээ 243 тамирчин, 38 дасгалжуулагч тус тус авчээ.
Уг тэмцээнийг зохион байгуулахад орон нутгийн төсвөөс 25 сая төгрөг зарцуулсан юм.