Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмХууль эрх зүй7 хоногОрон нутагШинэ мэдээ

Дархан сумын 8 дугаар баг Дэвшилд амьдардаг иргэдийн эрх зөрчигдөж байна гэв

Дархан-Уул аймгийн Дархан суманд иргэдийн оршин суух, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа тадлаар манай сайтад мэдээлэл ирлээ. Тодруулбал, 2017 оны 09 дүгээр сард Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг дэвшилд “Өгөөж гурил” ХХК нь Дархан-1 өртөөнөөс салаалж, 477 км урттай төмөр зам барих ажил эхлүүлсэн бөгөөд тухайн үед иргэд оршин суугчид эсэргүүцлээ илэрхийлж, орон нутгийн удирдлагууддаа хандаж асуудлыг шийдүүлж байжээ.

Дархан-Уул аймгийн холбогдох албаныхан иргэдийн гомдлын өгсөн мэдээллийн дагуу шалгалт хийж, “Өгөөж гурил” ХХК ний төмөр зам барих ажил нь Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолын барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрмийн 3 дугаар зүйлийн 3.2, 3.2.1, 3.2.4 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.3.2, 21.4.3, 21.5.3 дэх заалтуудыг тус тус зөрчиж байсан тул уг ажлыг зогсоох арга хэмжээг авсан аж.

Улмаар Дархан –Уул аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраас 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн албан бичгээр тус багийн иргэдэд гаргасан шийдвэрээ танилцуулж байжээ.

Гэвч уг шийдвэр гарснаас хойш 2 жилийн дараа буюу 2019 оны 05 сарын 04 ний амралтын өдөр оройн цагаар  гэнэт зам барилгын ажил явагдаж эхэлсэн байна. Иргэд эсэргүүцлээ илэрхийлэхэд хуулийн дагуу төмөр зам барих ажлаа хийж байгаа гэж гүйцэтгэх байгууллага нь мэдэгдсэн гэнэ.

Иргэдийн зүгээс “Төрийн хууль хэнд үйлчлээд байна вэ.  Үнэхээр хуулийн дагуу бол ажлын өдөр, албаны хүмүүстэй ирж ажлаа эхлүүлээгүй” гэдэг асуудалаар илэрхийлж байна. Хамгийн гол нь тус суурьшлийн бүсийн оршин суугчид өөрийн эзэмшлийн газартаа тайван амгалан, аюулгүй амьдрах эрх нь зөрчигдөж, бага насны хүүхдүүд хичээл сургуульдаа явахаас айж, том том техниктэй орчинд айдас, боглоомжлол дүүрэн алхаж байна. Тиймээс энэ асуудлыг эцэслэх хүртэл иргэд оршин суугчид тэмцэх болно гэдгийг мэдэгдлээ.

Иргэдийн илгээсэн баримтыг хавсаргав.

Энэ талаар эргэн мэдээлнэ …

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close