Эрүүл мэндСошиалFocus

Биеийн өндөр хувь тавилан, харин жин таны сонголт

Та хэдэн килограмм жинтэй байх таны хувийн асуудал! Гэвч, яагаад? Хэвийн жингийн асуудал дандаа яригдаад, чи ч турах гэж мэрийгээд, эмч мэргэжлийн хүмүүс ч “тур” гээд байгаа юм бэ?

Хэвийн жин гэж юу юм бэ, ямар утгатай юм бэ, гоё сайхан юм уу, гоо байх юм уу…

Маш энгийн. Тайвшир. Та заавал хэвийн жинтэй байх ёстой. Харагдах байдал, таарах хувцас, нарийн бэлхүүс гэх мэт нь… хэвийн жингийн утга биш.

Таны ясны даах массыг хувь хүний хэвийн жин гэдэг. Хэвийн жинтэй байхын жинхэнэ утга нь ердөө л энэ. Таны жинг насан туршид үүрч дааж яваа ясаа гамнаж, хайрлах ёстой л доо. Муруйх, далийх, үе хоорондоо ойртож чигжрэх, шингэн нь шахагдах,ядрах гээд ачаалал ихдэлтээс үүдэлтэй өвчин зовиурууд бий болно. Ясны чинь жин нэмэгдэх жинг чинь дагаж томорч хүндрэхгүй!

Бас, яс даах массыг чинь зүрх даана. Зүрхний чинь цусаа тараах, хураах ажил нь хэвийн жинтэй зохицсон байна.

СОНГОЛТ ТАНЫ ГАРТ.
Аахилж уухилах, өндөр даралт, зүрхний хэм алдаж сандрах гээд олон асуудал таньтай хамт. Таны сонголт. Таны сонголтыг хүндлэе. Дуугүй л байя. Та харин хэзээ өөрийгөө хүндэлж эхлэх вэ? Энэ бас таны сонголт.

Таргалалттайгаа битгий тэмц! Эвлэр. Шалтгааныг нь ол! Буруу нь таньд байгаа. Гаднаас хайгаад олдохгүй. Та л гаднаас эрээд байгаа болохоос дотор чинь л байгаа юм л даа

Таргалсан хүмүүсийн буруутнууд:

* Тэднийг турааж эсвэл турахад нь тусалж байсан хүмүүс                                                            * Хийж байсан хөдөлгөөн нь
* Хүнтэй суусан нь
* Хүүхэд гаргахаас өмнө таргалсан зэргээр олон шалтаг тоочдог. Зарим нь зөв л байдаг.

Гэхдээ л таны биеийн эзэн Та өөрөө. Жингээ хасах гэж үнэхээр хичээж байгаа бол;

-Өглөө эрт бос!
Яагаад?
Үүрийн 04.00 цагаас эхлэн хүний биеийн цэвэрлэгээний систем идэвхтэй ажиллаж эхэлдэг.

Эрт босоод биеийнхээ цэвэрлэх ёстой “савнуудыг” цэмбийтэл угаагаад, “хоол” ороход бэлэн болгох ёстой. Өглөөд биеээс гардаг бүхнийг гаргаад сурчихвал бодисын солилцоо саадгүй, идэвхтэй явагдаж эхэлнэ. Бодисын солилцооны идэвхээс жингийн өөрчлөлт хамаарна.

-Орой эрт унт!
Яагаад?
Унтаж, амарч байхад шавай чөмгөнд эд эсийн нөхөлт төлжилт, залуужилт, шинэчлэлт явагдана. Хүний биед хэрэгтэй бүхнээ зориулж, үүргээ гүйцэтгэсэн хуучин эсүүдийг биеэс “гадагшлуулах” ажиллагаа шөнө явагдана. Ялангуяа, үдшийн 22.00-24.00 цагийн хооронд элэг бүх хороо “юүлдэг” үе.

Эрт унт!
Маш эрчимтэйгээр жин хасагдана.

-Архи бүү уу!
Яагаад?
Биеийн бүх ус шавхагдан хуурайшиж, юун өөх хайлуулах, турах манатай, эзнээ амьд үлдээхийн төлөөх тэмцэл хийсээр хамаг л тамир тэнхээгээ шавхаж, хатаж аргаж байх зуур биед шингэж буй спирт хоорондоо холбогдож стерин бүлгийн өөх нэмэгдэн хэзээ ч турахааргүй хатуурсан өөхний нэгдэлийг бий болгож байдаг.

Ингэснээр лептин дааврын тэсвэрлэх чадвар нуран унаж эзэндээ гомдож гуньсаар, хоолоо сойх, идэх хоёуланд өөх нөөцөлдөг “команд” авна. Дотоод шүүрлийн булчирхайд өөрчлөлт орно.

Өнчин тархи, бэлгийн булчирхай, нойр булчирхай, бамбай булчирхайн дотоод шүүрлийг өөрчлөх замаар мэдрэлийн систем дэх өөхний солилцоог зохицуулдаг хэмнэл нь алдагдаж, “ТУРЪЯ,ТУРМААР БАЙНА” гэдэг командыг чинь сонсдог чагнадаг мэдрэл нь муудна. Архи бүү уу! Ямар ч үед.

ТАЙВШИР!
Өөрийгөө зөв үнэл!
Үнэний талд ор!
Худалд бүү хуурт!

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close