Уул уурхайЭдийн засаг

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын орлогч захирлуудыг томиллоо

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 21-ний №102 тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг ТӨҮГ болгосон бөгөөд уг тогтоолоор үйлдвэрийн дүрмийг баталсан билээ. Дүрэмд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлыг Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хурлын шийдвэрээр томилохоор заасны дагуу Х.Бадамсүрэнг улираан томиллоо.

Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага, зохион байгуулалтын бүтцийг баталсаны дагуу Ерөнхий захирлын тушаал гарч, орлогч захирлуудыг томиллоо.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал нь дөрвөн орлогчтой байна. Ерөнхий захирлын 1-р орлогч бөгөөд Ерөнхий инженерээр Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчоор Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчоор Д.Дэлгэрбаяр, Хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор П.Энхбат нарыг томилж, шинэ захирлууд ажлаа хүлээн авлаа.  

Ерөнхий захирлын 1-р орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх баяжуулалтын техникч, баяжуулалтын инженер, олон улсын худалдааны менежер мэргэжилтэй. “Эрдэнэт үйлдвэр”–т 30 гаруй жил ажиллаж байна.

Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа эдийн засагч, удирдлагын менежер, мэргэшсэн нягтлан бодогч, татварын мэргэшсэн зөвлөх мэргэжилтэй. 2017 оноос Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан.

Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч  Д.Дэлгэрбаяр нефтийн эдийн засагч, мэргэшсэн нягтлан бодогч мэргэжилтэй. 2017 оноос тус үйлдвэрт Нийгмийн асуудал хариуцсан орлогчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан.

Хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Энхбат дулааны инженер, эрх зүйч мэргэжилтэй. 2017 оноос тус үйлдвэрийн РСЦ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close