Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг

Баян-Өндөр хайрханыг тахина

Ирэх сарын 14,15-нд  Орхон аймгийн орон нутгийн тахилгат “Баян-Өндөр хайрхан” уул, Тэнгэрийн 7 бурхан одыг тахих юм байна. Тахилгын ёслолыг аймгийн ЗДТГ, “Гончигсүмлэн” хийд , “Хутагт ламын Гандан шаддүвлин” хийд болон “Их шүтээн цогцолбор” ОНӨҮГ хамтран зохион байгуулах аж.

Тахилгын үеэр уул ус, байгаль дэлхийгээ аргадаж ном хурж, 7 бурхан одонд сүү өргөх ёслол үйлдэнэ. Баян-Өндөр хайрханыг 2011 онд ИТХ-ын шийдвэрээр анх удаа тахиж 2017 онд орон нутгийн тахилгат тусгай хамгаалалттай уул болгож өнгөрсөн онд тахисан ажээ.

Энэ жилийн тахилгад олон хүн хамруулах зорилгоор мэдээлэл, сурталчилгааг сарын өмнөөс эхлүүлсэн байна. Харин 7 бурхан одыг монголчууд эртнээс шүтэж сүү өргөж ирсэн бөгөөд өөрийн хүсэл зорилго, амь нас, эрүүл мэндээ даатган шүтдэг тул өнгөрсөн оноос эхэлж тахиж эхэлсэн байна.

Өнгөрсөн оны тахилгад 108 морин хуурч, 108 бий биелээч оролцож шашин, урлагийн цэнгүүн зохион байгуулж байсан юм.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close