Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг

Орхон аймгийн нийтийн тээвэр цахим картаар үйлчилнэ

Орхон аймгийн нийтийн тээвэрт цахим карт нэвтрүүлнэ. Улаанбаатар хотын “Сим” ХХК аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст санал тавьсаны дагуу ирэх наймдугаар сарын 1-нээс нэвтрүүлэхээр болжээ.

Тус аймагт нийтийн тээвэрт бага, дунд оврын 45 автобус үйлчилдэг. Автобус бүрт сим карт унших төхөөрөмж, сурталчилгааны дэлгэц, автобусны буудалд карт борлуулах, цэнэглэх төв байгуулж, хүүхэд, оюутан залуус, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, иргэдэд  таван  төрлийн карт олгох юм. Үүнд 530 сая төгрөг зарцуулах  бөгөөд  “Сим” ХХК өөрсдөө гаргах ажээ.

Харин орон нутгийн зүгээс карт борлуулах, цэнэглэх төвийн талбай болон бусад зохион байгуулалтын ажилд оролцоно. Нийтийн тээвэрт картын үйлчилгээ нэвтрэхэд автобусны кондукторуудыг ХХҮГ-тай хамтран ажлын байраар хангах гэнэ.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close