Орон нутагЭнэ сардЭрүүл мэнд

Баянхонгорт эмч нарын баг ажиллаж байна

Явуулын иж бүрэн лабораторитой, салбартаа тэргүүлэх чиглэлийн нарийн мэргэжлийн эмч нарын баг энэ сарын 15-30-ны хооронд Баянхонгор аймагт ажиллаж байна.

“Эрүүл монгол хүн – Монголын баялаг” аян хоёр дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд Баянхонгор сумын 2, 7, 9 дүгээр баг, Баацагаан, Бөмбөгөр, Баянцагаан, Баян-Өндөр, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг сумынхан хамрагддаг байна. Аяны хүрээнд үзлэг оношилгоо, шинжилгээг УИХ-ын гишүүн М.Билэгтийн ивээн тэтгэлгээр үнэ төлбөргүй хийдэг аж.

Лабораторийн шинжилгээнээс гадна эхо, зүрх, дотор, мэдрэл, эмэгтэйчүүдийн эмч нар үзлэг хийдэг байна. Үзлэг, оношилгоо  Баян-Өндөр сумаас эхэлсэн бөгөөд энэ сарын 27-30-нд аймгийн төвд ажиллах юм байна.

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close