НийгэмХууль эрх зүй

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн охинд нөхөх олговор олгов

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу хэлмэгдэгч Нямын Лувсангийн охин Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн Л.Долгорт анхан шатны шүүхээр 40 сая төгрөг олгохоор шийдвэрлэснийг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймгийн салбар комиссоос өнөөдөр шилжүүлэн өгч батламж гардууллаа.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор нөхөх олговор нэхэмжлэх хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаж, улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг, хорих ялаар шийтгүүлсэн бол 40 сая төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгох эрх зүйн орчин бүрджээ.

Дээрх хуулийг анх 1998 онд баталсанаас хойшхи хугацаанд хэлмэгдэгчдийг цагаатгуулах, нөхөх олговор нэхэмжлэх хугацааг УИХ-аас 2000, 2002, 2006, 2009, 2018 онд нийтдээ таван удаа сунгаж байсан ба нийт 31229 иргэн цагаатгагдаж, 18000 орчим иргэн нөхөх олговор авсан байна.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close