НийгэмХууль эрх зүй

Шинэ нисэх буудалд Онцгой байдлын дасгал сургуулилт хийлээ

Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын Ашиглалтын өмнөх захиргааны албанаас өнөөдөр шинэ нисэх буудлын онцгой байдлын төлөвлөгөөний нийцлийг шалгах ширээний дасгал сургуулилт зохион байгууллаа. Тус нисэх буудалд онцгой байдлын дасгал сургуулилтыг хэд хэдэн удаа зохион байгуулсан бөгөөд энэ удаа Онцгой байдлын Код-4 буюу “Нийтийг хамарсан эрүүл мэндийн эрсдэлтэй холбоотой онцгой байдал”, Код-5 буюу “Байгалийн гамшиг”-ын ширээний дасгал сургуулилтыг хийлээ.

“Шинэ нисэх буудлын нэг онцлог нь төвөөс алслагдмал байдаг. УБ хотоос 54, Төв аймгийн төв Зуун мод хотоос 17 км зайтай. Энэхүү алслагдмал нөхцөл байдалд онцгой байдал үүссэн үед тусгай чиг үүргийн байгууллагууд хэрхэн ажлаа уялдуулж түргэн шуурхай арга хэмжээ авах вэ гэдэг дээр голлон зангидагдаж байгаагаараа онцлог.

Олон улсын иргэний нисэхийн байгууллагын болон Монгол улсын иргэний нисэхийн дүрмийн дагуу боловсруулсан онцгой байдлын төлөвлөгөөнд мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтийг тусгаж, дээрх кодууд зарлагдсан тохиолдолд авах арга хэмжээ, төлөвлөгөөгөө тодорхой болгох нь энэ удаагийн дасгал сургуулилтын гол ач холбогдол юм” гэдгийг тус нисэх буудлын Ашиглалтын өмнөх захиргааны албаны дарга Д.Мөнхцог онцоллоо.

Нийтдээ 24 байгууллагын 80 орчим мэргэжилтэн, албан хаагч оролцсон энэхүү дасгал сургуулилтын дараа шинэ нисэх буудлын онцгой байдлын үед ажиллах нэгдсэн төлөвлөгөөг гаргах юм.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close