ЭМЯЭрүүл мэнд

Хүүхдийн чөмөгт ясны эмгэг хугарлыг сунадаг хадаасаар бэхлэх” аргыг нэвтрүүллээ

ГССҮТ-д 2019 оны 01 сараас эхэлж Telescopic Intramedullary Nailing буюу чөмөгний голоор сунадаг хадаасаар бэхлэх мэс заслыг хийж эхэллээ.  Тухайн мэс засал нь дэлхийн улс орнуудад эмгэг хугаралтай хүүхдийн чөмөгт ясны хугарлыг бэхлэх, давтан хугарлаас сэргийлэх, хөлийн чиг дахин алдагдахаас сэргийлэх үр дүнтэй арга юм.

Энэ мэс засал нь хүүхдийн яс хэврэгшил, тархины саатай хүүхдүүдийн чөмөгт ясны эмгэг хугарал, яс сийрэгжилтийн улмаас үүссэн эмгэг хугарлыг бэхлэх, хугарлаас сэргийлэх зорилгоор хийгддэг. Хүүхдийн өсөлтийг дагаж сунадаг учраас эмгэг хугаралтай хүүхдүүдэд давтан олон удаагийн мэс заслаас зайлс хийж, давтан хугарах эрсдэлийг байхгүй болгодог байна.

Яс хэврэгшил нь 10000-д 1 тохиолддог удамшлын гаралтай, олон ясны хэв гажиг, олон ясны хугарал тохиолддог эмгэг бөгөөд 18 сараас дээш настай хүүхдүүдэд  ясны хугарлыг бэхлэх болон яс хугарахаас сэргийлж хийдэг аж.

Үүнээс гадна чөмөгт ясны хэлбэр алдагдлыг засах, гадна бэхлэгч аппараттай хослуулан ясанд сунгалт хийж болдог давуу талтай гэнэ. Чөмөгний голоор сундаг хадаас хийх мэс засал нь хэд хэдэн давуу талтай. Үүнд:

  1. Жижиг зүслэгээр хийгддэг.
  2. Хагас ил аргаар хийх боломжтой.
  3. Өсөлтийг дагаж сунадаг.
  4. Хэсэгчлэн яс таслалт хийх боломжтой.
  5. Давтан хугарлаас сэргийлнэ.
  6. Мөч давтан хэв гажиг үүсэхээс сэргийлнэ.

Тухайн мэс заслыг өвчтөнд төлөвлөхөд оношын шалгуур үзүүлэлтийг хангасан байна.

Мэс заслын багийн гишүүд:
Хүүхдийн гэмтэл согогийн 1-р тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч М.Болдбаатар
Мэдээгүйжүүлэлтийн тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч Ж.Түмэн-Өлзий
Хүүхдийн гэмтэл согогийн 1-р тасгийн эмч нар: Д.Дөлгөөн, О.Бат-Эрдэнэ, Б.Батсайхан, Б.Батзориг, Р.Баярсайхан, Э.Мөнхбат, Д.Оюунхишиг
Мэс заслын сувилагч Э.Удвал
Мэдээгүйжүүлэлтийн сувилагч Б.Намсрайжав нар багтдаг байна.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close