ЭМЯЭрүүл мэнд

Өглөөний цай уухын ач тус

Нийгмийн эрүүл мэндийн төвөөс нийт ажилчдаа өглөөний цайгаар дайлж, “Өглөөний цай уух”-ын ач тусыг танилцууллаа.

Өглөөний цайгаа уух нь эрүүл байх, зөв хооллолтын үндэс бөгөөд хүн болгон өглөөд цай ууж байж ажил, сургуульдаа явах ёстой.

-Бодисын солилцоог эрчимжүүлнэ.
-Цусан дах сахарын хэмжээг тогтмол хэмжээнд байлгана.
-Өлсөх мэдрэмжийг багасгаснаар өдрийн туршид их идэх эрсдэлээс хамгаална.

-Өглөөний цай ууснаар “ходоод” дүүрэн байх мэдрэмж удаан хугацааны туршид байснаар хоногийн хоолноос авах илчлэгийн хэмжээ багасаж, “жин” нэмэгдэхгүй, сайн хянаж чадна.
-Өглөө цайгаа ууснаар ажлын бүтээмж өндөр байж, анхаарал төвлөрөлт, шинэ юм хүлээж авах чадвар илүү өндөр байдаг.
-Өглөөний цай нь даралт ихдэх, харвалтаас 27%, чихрийн шижингээс 20% сэргийлнэ.

-Өглөөний цайгаа уусан хүн таргалалтад илүү бага өртдөг гэсэн судалгааны дүн гарчээ.                                          -Өглөөний цайг 3 сарын хугацаанд тогтмол ууснаар энэ хугацаанд идэж байсан нийт хоолны хэмжээ 8 кг орчим хасагдсаны дотор оройн хоолны хэмжээ 3,300 гр-аар хасагдсан. Эндээс биеийн жинг хянах, бууруулахад өглөөний цай их ач холбогдолтой.

-Өглөөний хоол нь ядаргаа, нозоорсон байдлаас сэргээж эрч хүч өгнө.
Гоо сайханд нөлөөтэй. Гоолиг бие, тунгалаг царайтай байхын нэг үндэс нь өглөөний цайгаа уух явдал юм. .
Өглөөний цай ууснаар ходоод, хоол боловсруулах эрхтнээ хамгаалж чаддаг.

5 2 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close