НийгэмХууль эрх зүй

“Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг олон талт хамтын ажиллагаа”-г хэлэлцэв

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, НҮБ-ын Хүн амын сан Швейцарын хөгжлийн агентлаг  хамтран  “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг олон талт хамтын ажиллагаа” үндэсний  гуравдугаар чуулган зохион байгуулж байна.\

Чуулганы нээлтэд ХЗДХ-ийн дэд сайд Г.Элбэгсайхан, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал болон аймаг, нийслэл, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нар бусад албаныхан оролцож байна.

Энэ удаагийн үндэсний чуулганд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлийн байгууллагуудын төлөөлөл оролцон шинэ хуулийн хэрэгжилт, олсон ололт, цаашид авах арга хэмжээ, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцож, зөвлөмж гаргах юм байна.

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close