Урлаг спорт

Польшийн Жэшүв хотод эх орноо сурталчилав

Краков дахь Өргөмжит консул Ц. Уртнасан, Краков хот дахь Монголын Соёлын төвийн захирал Ж. Мөнхцолмон нарын санаачилгаар Монголын сайхан орноор сурталчилгааны өдөрлөг БНПУ-ын Жэшүв хотод амжилттай зохион байгуулагдлаа.

Тус үзэсгэлэнд Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Батаа, Зөвлөх Н.Мөнхтуяа, Нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Гэрэлмаа нар, БНПУ-ын Подкарпацка мужийн дэд дарга хатагтай Луцина Подхалиш, Жешүв хотын Иргэдийн хурлын төлөөлөгч Станислав Кручек, Жэшүв хотын дэд дарга Марек Устонбински, Жэшүв хотын Соёлын төвийн захирал Марек Яастчебзки зэрэг албаны төлөөлөгчид оролцлоо.

Тус үзэсгэлэнд монгол үндэсний хувцасны загвар үзүүлэх, ая дууны мэнчилгээ дэвшүүлж, ирсэн зочдыг монгол үндсэний хоолоор дайлав. Краков хотын оюутан залуучууд болон Польш дахь Монголчуудын холбооны хамт олонд идэвх зүтгэлтэй оролцлоо.

Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Батааг Подкарпацки мужийн дэд дарга хатагтай Луцина Подхалиш болон гадаад харилцаа, гадаадын иргэн харьяатын байгууллагын удирдлагууд 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад Зөвлөх Н.Мөнхтуяа, Нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Гэрэлмаа, тойрог хариуцсан Өргөмжит консул Ц. Уртнасан нар байлцлаа.

Уулзалтын үеэр хоёр улсын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, суралцаж буй оюутны тоог нэмэгдүүлэх, үйлдвэр хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах монголын томоохон хотуудтай найрамдалт харилцаа тогтоох, хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2020 онд тохиохтой холбогдуулан санал бодлоо солилцлоо

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close