Орон нутагЭнэ сардЭрүүл мэнд

Малчны гэрт хагалгаа хийж, эх хүүхдийн амь насыг аварлаа

2019 оны 04-р сарын 11 ны шөнө 01 цагийн үед Завхан аймгийн Тэлмэн сумын харъяат сумын төвөөс 20 км зайнд орших малчны гэрт П.Б 26 настай эмэгтэй 2-2дахь жирэмслэлт 36 долоо хоногтой манас таталт HELLP хам шинж оношоор биеийн байдал маш хүнд байдалтай эхэд Тэлмэн сумын ЭМТ-ийн их эмч Мягмаржаргал, Өнөтуяа нар нь Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгээс эх барихын хагалгааны багийн тусламж дуудаж цаг алдалгүй яаралтай гэрт нь Кесерово хагалгаа хийснээр эх хүүхдийн амь насыг аварч чадлаа.

Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн дарга Эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн их эмч Х.Цэцэгдэлгэр – Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний ахлах зэргийн их эмч Ц.Нарантуяа – Мэс заслын их эмч Т.Пүрэвдорж, – Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Д.Бадамгарав, – Хүүхэд, Нярайн их эмч Д.Цэнгэлжаргал – Хагалгааны сувилагч Ч.Оюун – МЭЭ-ний сувилагч А.Цэрэндэжид /тэргүүлэх зэрэг/ – Нярайн сувилагч Ө.Алтанцэцэг /ахлах зэрэг/ – Жолооч Д.Баатарбилэг Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Г.Баярмаа хагалгааны дараах эмийн эрчимт эмчилгээг оновчтой түргэн шуурхай хийснээр 2 хоногийн дотор эхийн биеийн байдлыг сайжруулан тогтворжуулж Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний их эмч Д.Лхамноржим эмчид хүлээлгэн өгөв.

Тэлмэн сумын эмнэлэгт эмийн эрчимт эмчилгээг 2 хоног үргэлжлүүлэн хийж ТНЭ-т тээвэрлэв. Тэлмэн сумын эх баригч Дуламсүрэн нь 4 хоног хажуугаас холдолгүй сахив. Одоогоор эх хүүхдийн биеийн байдал сайн ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаа аж.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close