НийгэмХууль эрх зүй

20 мянга гаруй лифтийг 250 мэргэжлийн байгууллага хариуцдаг

Өргөх байгууламжийн угсралт, засвар шинэчлэлтийн ажилд захиалагч, зураг зохиогч, гүйцэтгэгч, зөвлөх байгууллагуудад дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, техник технологи, хөдөлмөр, эрүүл ахуйн аюулгүй байдал, нийгмийн харилцааны асуудалд анхаарах талаар мэдээлэл хүргэх зорилгоор МХЕГ, Монголын Өргөх байгууламжийн үндэсний холбоо хамтран Өргөх байгууламжийн угсралт, ашиглалтын ажилдэрсдэлээс урьдчилан сэргийлэх” сэдэвтэй сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Өнөөгийн байдлаар кран, лифт, эскалатор, сагстай өргөгч, барилгын болон уурхайн өргүүр, манипулятортай кран, бетон шахуурга, уулын ган татлагат зам зэрэг 12500 гаруй өргөх байгууламж улсын бүртгэлд, 8000 гаруй бага оврын өргөх байгууламж байгууллагын дотоод бүртгэлд бүртгэгдэн ашиглагдаж байна. Эдгээр өргөх 20500 гаруй өргөх байгууламжуудыг тусгай зөвшөөрөл авсан 250 гаруй мэргэжлийн байгууллага үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ, сургалтыг хариуцан ажиллаж ажилладаг.

2018 онд мэргэжлийн хяналтын байгууллагын өргөх байгууламжийн хяналтын улсын байцаагчид нийт 2256зөрчлийг илрүүлснээс 82 хувийг нь хугацаатай үүрэг өгч арилгуулжээ.

Хяналт шалгалтаар илэрсэн алдаа дутагдлаас зураг төслийн боловсруулалт, өргөх байгууламжийн угсралт, засвар үйлчилгээний ажил, ашиглалтын байдал, бичиг баримтын бүрдэл зэрэг зөрчлүүд нийт зөрчлийн 82 хувийг эзэлж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Эрүүл аюулгүй орчин-таны оролцоо” сэдэвтэй сарын аяныг улсын хэмжээнд иргэд, ажиллагсдын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр зохион байгуулж байна.

Аяны хүрээнд тус салбарт илэрч байгаа зөрчил дутагдлыг давтан гаргуулахгүй, урьдчилан сэргийлэх зорилгоор өргөх байгууламжийн угсралт, засвар үйлчилгээний ажил эхлэхээс өмнө сэрэмжлүүлэх, шаардлагатай мэдээллийг хангуулах, аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөжээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close