Эрүүл мэндНийслэл

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд осол, гэмтлээс сэргийлэх өдөрлөгт нэгдэв

Сүүлийн жилүүдэд осол, гэмтэл нь өвчлөлийн 3 дахь, нас баралтын 2 дахь шалтгаан болж, 10-14 насны хүүхдүүд илүү өртөж жилд дунджаар 50 хүүхэд нас барсан байна.

Манай улсад 2018 онд осол, гэмтлийн шалтгаант гэмтэл болон хордлогын 142.665 тохиолдол, гадны шалтгаант 2920 нас баралтын тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад өвчлөл 23,7 хувиар, нас баралт 11,2 хувиар тус, тус өссөн үзүүлэлттэй байна.

Осол, гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулахад салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулах, иргэд олон нийтийн оролцоог хангах, аюулгүй орчин нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Осол гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжил-2030” салбар дундын үндэсний чуулганыг угтаж өнөөдөр “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” өдөрлөгийг зохион байгуулж ажиллалаа.

Өдөрлөгийн үйл ажиллагаанд эрүүл мэндийн салбарын бүх ажилчид дуу хоолойгоо нэгтгэн иргэдийг осол, гэмтлээс урьдчилан сэргийлэхэд уриалан байгууллагынхаа гадна талбай болон ойролцоох автозам дагуу осол, гэмтлийн эсрэг уриа, лоозон барин жагсаж мэдээлэл сургалт, сурталчилгааг хийлээ.

Тухайлбал, замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт хүүхдийн осол, гэмтлийн талаар тараах материал тараан явуулын сурталчилгаа хийсэн юм. Мөн хүүхдийг авто осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагч нарын үүрэг хариуцлагыг таниулах мэдээлэл бүхий сургалт, сурталчилгааны гурван төрлийн 2500 ширхэг гарын авлага зөвлөмжийг тарааж, байгууллагын цахим хуудас болон хүлээлгийн танхимд байрлах сурталчилгааны дэлгэцээр дамжуулан иргэд, олон нийтэд зориулсан видео зөвлөмжийг хүргэлээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close