Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтОрон нутаг

НҮБ-аас Орхон аймагт 120 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

Орхон аймгийн ЗДТГ, Монгол Улсын Үндэсний хөгжлийн газар хамтран зохион байгуулсан “Эдийн засгийн форум -2019” чуулган нэг өдрийн турш үргэлжилж өндөрлөлөө.

Чуулганы үеэр  Европын сэргээн босголтын банк Орхон аймагт үерийн далан барих, гэр хорооллын багуудад инженерийн шугам сүлжээ байгуулахад зарцуулагдах 14 сая еврогийн хөрөнгө оруулалтын эхний хэлэлцээр амжилттай болсон тухай мэдээллээ. Уг мөнгөний 50 хувь нь буцалтгүй тусламжаар олгогдох тул дараагийн хэлэлцээрээс тодорхой мэдээлэл гарна гэлээ.

Харин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Орхон аймагт 120 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсоноо чуулганы төгсгөлд мэдээлж уг мөнгөний 40 мянган ам. долларыг залуучуудыг хөгжүүлэхэд, 80 мянган ам.долларыг агаарын бохирдлыг бууруулахад  зарцуулна гэв.

 

 

Мөн БНСУ-ын “Монголиан Хао Бао” ХХК “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хаягдлын аж ахуйгаас үүдэлтэй цагаан тоос, усны бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах санал гаргалаа.

Швейцарын хөгжлийн агентлаг, БОАЖЯ, БСШУЯ-наас “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл, БНХАУ-д Хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх зэрэг үр дүн гарч чуулган ажил хэрэгч санал, хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөртэйгээр өндөрлөлөө.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close