Шинэ мэдээ

941006 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн нь 99.9%-ийн үзүүлэлттэй байна

2018 оны жилийн эцсийн байдлаар төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд нийт 942224 иргэн хандаж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 941006 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн нь 99.9 % -ийн үзүүлэлттэй байна.

Мөн 15424 өргөдлийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага албан тушаалтанд шилжүүлж, 2178 өргөдлийг  хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн байна.

Хугацаа хэтэрч шийдвэрлэсэн асуудлын дийлэнх нь нийгмийн халамж үйлчилгээ, орон сууц, зээл, санхүүгийн дэмжлэг хүссэн асуудлууд байлаа.

Нийт өргөдөл гомдолд хүсэлт 874333, гомдол 29720, санал 39122, талархал 534 ирсэн байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close