НийгэмХууль эрх зүйНийслэл

Нийслэлийн 29 байршилд явган хүний зам гаргах байршилтай танилцана уу

Явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах арга хэмжээг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас зохион байгуулж байгаа.

Өнгөрсөн намар эхлүүлсэн аяны хүрээнд иргэдийн саналд үндэслэн явган хүний зам хаасан 50 хаалт, хашаа, өргөтгөл, шат зэрэг объектуудыг чөлөөлөөд байгаа билээ.

Тэгвэл уг арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулахаар нэгдсэн судалгааг гаргаад байгаа бөгөөд газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байна.

Эхний ээлжид Баянгол дүүрэгт 10, Баянзүрх дүүрэгт 3, Сүхбаатар дүүрэгт 7, Сонгинохайрхан дүүрэгт 4, Хан-Уул дүүрэгт 1, Чингэлтэй дүүрэгт 4 нийт 29 байршилд явган хүний зам гаргахаар төлөвлөөд байна.

Явган хүний зам гаргах байршлуудыг танилцуулж байна.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close